Хурд (хамтлаг)

Хурд нь Монголын рок хамтлаг.

Хурд
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэрСкорость (1987-1993 оо.)
Эрэл-Хурд (1999 он)
ГаралМонгол Улс, Улаанбаатар
Хөгжмийн урсгалХүнд метал Heavy metal Ballad
Идэвхтэй1987-одоо
Хамтардаг уран бүтээлчидЧоно, Харанга
Гишүүдийн нэрс
Дамбын Ганбаяр (1993-)
Дамбын Төмөрцог (1993-)
Дамбын Мөнхбат (2008-)
Дамбын Отгонбаяр (1993-)
Дамбын Отгонбаатар (1993-)
Намсрайжавын Наранбаатар (1993-)
Өмнөх гишүүд
Т.Наранбаатар /Нар Сар/ (1993-2008)

Хурд рок хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүржээ.

Хурд хамтлаг нь 6 гишүүнтэйгээр анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны 3 сард Улсын Циркт амжилттай тоглосоноор, Монголын хөгжиж буй “РОК” хөгжмийн түүхэнд цоо шинэ эрэлхийлэл, шинэ стиль хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж, Монголын ард түмнийг, тэр дундаа амьд хөгжим сонирхогч рокер залуусыг байлдан дагуулж байв. Хурд хамтлаг 1998 онд монголд анх удаа “UNPLUGGED” концерт тоглож мөн сонгодог оркестр хөгжимтэй хамтран “Симфони Хурд” концертийг 2001 онд тоглосон. Хамтлаг анхны "Хар Салхи" Концертоос хойш Улаанбаатар хотод нийтдээ 24 удаагийн бүрэн хэмжээний (2.30-3.00) цагийн тоглолтыг хийсэн байна. Эдгээр тоглолтууд дундаас 2005 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд тоглосон "Талархалын тоглолт" 120.000 үзэгч цугларч байснаараа алдартай.

Мөн 1999 оноос эхлэн гадаад орнуудад аялан тоглолт хийж АНУ, Хятад, ӨМӨЗО, ОХУ, Солонгос, Япон, Герман, Англи, Швейцарь, Бельги, Чех, Унгар, Австри зэрэг орнуудаар айлчлан тоглож тус орнуудад ажиллаж амьдарч буй Монголчууддаа уран бүтээлээ толилуулж иржээ. Хамтлаг энэ хугацаанд нийт 9 CD, 2 DVD-г гаргаж олны хүртээл болгоод байна. Хурд хамтлагийн олон дуу нь Монголын ард түмний дунд ХИТ болон сонсогч олны сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм. Хурд хамтлаг тоглосон концерт, уран бүтээлүүдээрээ Монголын рок поп хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолын 12 удаагийн шагналыг гардсан ба бусад олон улсын чанартай тэмцээн уралдаан, хөгжмийн наадмуудад “Гран-При” шагналуудыг удаа дараа авсан байна. 2009 оны 12 сарын 10 нд Монголын Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Хурд Хамтлагийн Дуучин Д.Төмөрцог МУГЖ цолоор, хамтлагийн аргил гитарчин Н.Наранбаатар Алтан гадас одонгоор шагнагдсан байна. Хамтлаг эдүгээ мэргэжлийн өндөр түвшинд тоглож, уран бүтээлээ туурвисаар байгаа билээ. Энэ хугацаанд хамтлагийн бүрэлдэхүүнээс 1 гишүүн солигдсон. 1993 оноос хамтлагийн 2 дугаар гитарчинаар тоглож байсан Т.Наранбаатар /Нар Сар/ 2008 онд хамтлагийг орхисон. Хамтлагийн шинэ гишүүнээр Чингис хаан, Чоно хамтлагуудад тоглож байсан туршлагатай гитарчин Д.Мөнхбат хамтлагт нэгдсэн бөгөөд 2008 оны 11 сарын 28,29 нд АСА циркт болсон "Шинэ Концерт" нэртэй тоглолтод Хурд хамтлагтай анх удаа тайзан дээр тоглосон. Д.Мөнхбат нь мөн Хурд хамтлагийн ах дүүсийн нэг буюу нэгэн гэр бүлийн гишүүн юм. Хурд хамтлаг одоогийн байдлаар урын сандаа 250 гаруй дуу 120 орчим видёо клиптэй байгаа бөгөөд 2013 онд хамтлагийн 20 жилийн ой тохиосон байна. Хамтлаг 20 жилийн ойн хүрээнд Монголын урлагийн түүхэнд анх удаа "Алтан Пянз" хэвлүүлсэн бөгөөд тус пянзыг АНУ-ын "Erika records" студид хэвлүүлжээ. Энэхүү пянзанд Хурд хамтлагийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг 9 дуу багтсан юм. Үүнд:

A

  • Чоно
  • Цэргийн бодол
  • Аавдаа би хайртай
  • Эх орон

B

  • Болтугай
  • Чи минь байгаа болхоор
  • Ээждээ
  • Зураг шиг бүсгүй
  • Чимээгүй ирэх дурлал

дуунууд багтсан болно. Мөн үүсгэн байгуулагдсанаасаа хойш гаргасан нийт цомгуудаа нэгтгэж "Black BoxSet" /vol 1-12cd/ цомгийг түүхт ойдоо зориулан хэвлүүлжээ. Мөн үзэгч сонсогч фенүүддээ зориулан 12 төрлийн сувенир гаргаж бэлэг барьсан нь олны таашаалд нийцсэн сайхан үйл явдал болсон юм. 2018 онд Хурд хамтлагийн 25 жилийн ой тохиох бөгөөд тус ойн жил дээр "Цэргийн Бодол"/1978 он/ дууны 40 жилийн ой давхцаж буйгаараа онцлогтой юм. 2014 оны 7 дугаар сарын 9 нд Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар хамтлагийн соло гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр Монгол улсын гавъяат жүжигчин цолоор шагнагджээ. Мөн 2015 оны 12 сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, тус хамтлагийн ахлагч, хөгжимчин Д.Ганбаярыг Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнасан нь нэг гэр бүлийн, нэг хамтлагийн 3 дахь гавъяат болж түүхэнд бичигдлээ.

Бүрэлдэхүүн

  • Дамбын Ганбаяр - Хамтлагийн ахлагч, бөмбөрчин, даралтат болон туслах хөгжимчин
  • Дамбын Төмөрцог - Дуучин
  • Дамбын Мөнхбат - Ритм гитарчин
  • Дамбын Отгонбаяр - Соло гитарчин, арын дуучин, хөгжмийн зохиолч
  • Дамбын Отгонбаатар - Бөмбөрчин
  • Намсрайжавын Наранбаатар - Аргил гитарчин, арын дуучин, дуу бичлэгийн инженер

Хурд хамтлагийн Улаанбаатар хотод тоглосон бүрэн хэмжээний концертууд

ОгнооНэрГазар
11995 оны 3 сарХар салхиУлсын цирк
21995 оны 10 сарХар салхи
31996 оны 10 сарХаранхуйСТӨ
41997 оны 2 сарХаранхуй
51998 оны 5 сарUnpluggedUB Palace
61999 онӨдөр ШөнөБөхийн өргөө
72000 оны 10 сарын 13Симфони ХурдБөхийн өргөө
82002 оны 2 сарын 25Харанга, Хурд хамтарсан тоглолтБөхийн өргөө
92002 оны 10 сарын 19, 20Мянган жилд ганцБөхийн өргөө
102003 оны 10 сарын 17, 18Best BalladsUB Palace
112004 оны 11 сарын 7Монголд төрсөнUB Palace
122005 оны 6 сарын 24Урт үс уранхай Jeans (Best Rock)UB Palace
132005 оны 7 сарын 11Талархалын КонцертСүхбаатарын Талбай
142005 оны 12 сарын 8, 9Acoustic Unplugged 2СТӨ
152008 оны 11 сарын 28, 29Хурд Шинэ КонцертАСА Цирк
162009 оны 6 сарын 27Acoustic Unplugged 2, Талархалын Концерт DVD Нээлтийн өдөрлөгIrish Pub
172010 оны 2 сарын 26, 27Хайрын СалхиСТӨ
182010 оны 3 сарын 18Цэргийн Бодол 32 жилUB Palace
192011 оны 3 сарын 18Эх орон Эрийн ХийморьUB Palace
202011 оны 12 сарын 2, 3Best Of HurdUB Palace
212012 оны 3 сарын 18Цэргийн Бодол 2012UB Palace
222012 оны 10 сарын 12, 13Чи минь байгаа болохоор /Отгонбаяр/UB Palace
232013 оны 3 сарын 18Цэргийн Бодол 2013UB Palace
242013 оны 11 сарын 29, 30Хурд 20 жилUB Palace
252014 оны 7 сарын 10Best hits of HURDMisheel Expo
262015 оны 3 сарын 8Инээмсэглэ бүсгүйчүүдUB Palace
272016 оны 3 сарын 8Инээмсэглэ бүсгүйчүүдАСА Цирк

Цомгууд

  • 1.The Best Collection 1 (1997)
  • 2.The Best Collection 2 (1997)
  • 3.Unplugged (1998)
  • 4.Өдөр шөнө (1999)
  • Эх орон single (1999)
  • Баянгол single (1999)
  • 5.Мянган жилд ганц (2001)
  • 6.The Best Collection III (2001)
  • 7.Монголд төрсөн (2004)
  • 8.Зүйрлэх аргагүй (2005)
  • 9.Хайрын салхи (2009)
  • BlackBox Set LIMITED EDITION Vol: 1-12 /1997-2013 All Albums, Бүх цомгуудын багц/ /Цөөн тоогоор хэвлэгдсэн/ (2013)
  • Golden Disk /Алтан Пянз/ (2013)
  • 10.Нарлаг диваажин (2016)

DVD

  • 1.Unplugged II (2006 promo)
  • 2.Талархалын концерт (2009)
  • 3.Unplugged II (2009)
  • 4.Чи минь байгаа болохоор /Oтгонбаяр/ (2013)

Холбоо барих

🔥 Top keywords: Нүүр хуудасЧингис хаанТусгай:SearchИх Монгол УлсRokit BayМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтМонголӨгэдэй хаанЮань УлсМонгол бичигНэгдсэн Үндэстний БайгууллагаМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтБүгд Найрамдах Монгол Ард УлсШагдарын ДулмааХалхын голын дайнЗүрхХүннү улсАгаарын бохирдолЭнзимАнгкор ВатУлаанбаатарФотосинтезМонгол Улсын Үндсэн ХуульЦусны цагаан эсДэлхийн хоёрдугаар дайнАрдын хувьсгалХүхэрДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Хубилай хаанВолейболНарны аймагМонголын түүхМонгол улсын аймаг, нийслэлЧин Улсын эрхшээл дэх Монгол оронХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалМитозАлтан ОрдУсУур амьсгалын өөрчлөлтНуклейн хүчилСагсан бөмбөгХүний эрхХимийн элементҮндэсний эрх чөлөөний хувьсгалЦусны улаан эсБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослого1990 оны Монголын ардчилсан хувьсгалМонголын Нууц ТовчооНирун улсГүюг хаанСоёлМонголын эзэнт гүрний дараах Монгол Улс1945 оны чөлөөлөх дайнИнфляциСүрьеэШинэ эргэлтийн бодлогоГенМонгол орны гол мөрдОлноо Өргөгдсөн Монгол УлсХятадХөвсгөл нуурМеталлАмерикийн Нэгдсэн УлсЖамухаМодун шаньюйБуган чулуун хөшөөТөмөр (химийн элемент)ОросДэлхийДотоодын нийт бүтээгдэхүүнХөнгөн цагаанАрдчилалЦахилгаан цэнэгДэлхийн нэгдүгээр дайнЯпонУргамлын тэжээлЕсөн эрүүЦагаадайн УлсХиймэл оюунЧулуун зэвсгийн үеМөнх хаанДуурьҮр хөндөлтГазар хөдлөлтҮелэх системУлс орнуудын хүн амын тооЦахилгаан гүйдэлШударга ёсАгаарын даралтАтрын аянЗэсОлимпын наадамНомЁс зүйАлтан улсМорин хуурИл Хаант УлсМазаалайУураг (молекул)