Шүд

Шүдний үүсэл хөгжил төрөхөөс өмнө явагдаж эхэлдэг. Сүүн үүсэл шүд ургийн хөгжлийн 6-8 долоо хоногтойгоос хэлбэржиж хөгжил эхэлдэг бол байнгын шүднийх ургийн хөгжлийн 20 дахь долоо хоногоос эхэлдэг. Хэрвээ дээрх цаг хугацаа болон түүний ойролцоо хэлбэржиж эхлээгүй бол дахин шүдний эх үүсгэвэр тавигддаггүй. Шүдний эх үүсвэр эсийн бөөгнөрөл бөгөөд 3 хэсгээс тогтдог. Хоол хүнсийг сайтар зажлах нь протеазаг энзимтэй холидог тул шүдийг бат бөх байлгана.

Доод талын сүүн шүд

Паалангийн эрхтэн-Амелобласт-Паалан

  • Шүдний хөхлөг-Одонтобласт-Тугалмай
  • Шүдний уутанцар
  • Цементобласт -Ясжмаг эд
  • Остеобласт-Түүшин сэртэн
  • Фибробласт -Холбоос эд

Шүдний хатуу эдүүд

Биемахбодийн хамгийн эрдэсжсэн, хатуу эд. Энэ нь шүдний анатомийн цөгцийг бүрхэж байрладаг бидний нүдэнд харагдах шүдний хэсэг. Үүний 96% нь эрдэс бодис, үлдсэн хувийг нь ус, органик нэгдэл зэрэг эзэлдэг. Шүдний хамгийн гадна талаар бүрхэж байрлах ба өргөн хэсэг нь шүдний төвгөр хэсэгт, ойролцоогоор 2.5 мм, нимгэн хэсэг нь тугалмайн хэсэг паалан-тугалмайн зааг (cementoenamel junction - CEJ) хэсэгт байдаг. Өнгөний хувьд цайвар шаргалаас саарал цагаан өнгөтэй байдаг. Паалангийн хамгийн гол эрдэс бол ГИДРОКСИАПАТИТ бөгөөд энэ нь кальцийн фосфатын талст бүтэц бүхий бодис юм.Шүд цоорох өвчин гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсийн алдагдлын улмаас шүдний хатуу эд зөөлөрч, шүдэнд хөндий үүсэх эмгэг процессийг хэлнэ.

Шүдний цоорол үүсэх нь дараах хүчин зүйлүүдээс хамаарч байдаг. Үүнд:1. Амны хөндийн хэвийн болон эмгэг төрөгч бичил биетэн2. Шүлс, түүний найрлага, хэмжээ3. Хооллолтын буруу дэглэм4. Цаг хугацаа, буруу дадал зуршил5. Шүдний өнгөр, шүдээ хэрхэн зөв угааж байна гэдгээс хамаардаг байна.1. Амны хөндийн хэвийн (амны микрофлор) болон эмгэг төрөгч бичил биетний харилцан үйлчлэлийн нөлөөгөөр бусад өвчин үүсгэгч нян, савханцар, мөөгөнцрүүдийн өсөлт хөгжилт нь дарангуйлагдаж, ам цэвэршиж, ялзралт, амны эвгүй үнэр дарагдаж байдаг. Амны хөндийг удаан хугацааны турш ариутгалын болон төрөл бүрийн хүчтэй уусмалуудаар зайлахад ам бактергүйжэх (микрофлоруудыг устгах) бөгөөд эмгэг төрөгч, микрофлоруудын харьцааг алдагдуулж, цоорол үүсэх нэг нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд хувь хүн амаа цэвэр усаар зайлж, зөвхөн эмчийн заавраар ариутгалын уусмалуудыг хэрэглэх нь зөв.2. Шүлс нь шүдний пааланг эрдэсжүүлэх, амны хөндийн хүчил шүлтийн орчинг саармагжуулах (амны хөндийн орчин хүчиллэг болоход нянгийн идэвхжил ихсэж, эрдсийн алдагдал үүсгэснээр цоорол үүсэх нөхцөл нэмэгддэг), шүдийг цэвэрлэх, амны хөндийн салстыг байнга чийглэг байлгаж, фосфат, кальци болон олон төрлийн органик бодисын ионыг уусгах зэрэг чухал нөлөөтэй байдаг.3. Хамгийн чухал нь зөв хооллох. Хооллолтын дэглэм алдагдах, буруу хооллох, ялангуяа байнга нэг төрлийн, илчлэг чанар багатай хоол идэх нь шүдний эрдэсжилт болон эрүү ясанд муу нөлөөтэй. Мөн хоол хооронд чихэрлэг, наалдамхай хүнсний зүйлийг (хатуу зөөлөн чихэр, төрөл бүрийн ундаа, жүүс, сок, иогурт, шоколад) ихээр идэх нь амны хөндийн эмгэг төрөгч нянгуудын өсөж үржих хүчиллэг орчинг үүсгэж, энэ нь пааланг сийрэгжүүлж, наалдамхай байдал нь нян үржих, чулуу үүсэх таатай нөхцөл болж, шүдний цооролд ч төдийгүй бие организмд ч муу нөлөө үзүүлдэг.4. Сүүлийн үед бага насны хүүхдийн шүд цоорол эрчимтэй ихсэж байна. Дөнгөж сүүн шүд цухуйв уу үгүй юу бүх шүд нь цооролд өртөж, хүмүүсийн ярьдгаар ёзоор үлдэж байна гэж их ярих болсон. Энэ нь хэдий хүүхдийн ерөнхий биеийн байдал муу, зарим эмийн хордлогын гаралтай үүсдэг тохиолдол байдаг авч ихэнхдээ эцэг, эх, халамжлагчийн буруугаас болдог. Хөхүүл хүүхдийг унтахад хөхийг аманд нь хийж унтуулах, өдөр тутам ундаа, шүүс зэргээр ундлах, хоол хооронд чихэрлэг хүнсний зүйл ихээр өгөх зэргээс болж бага насны хүүхдийн шүд их хэмжээгээр цоорч байна. Мөн бага насны хүүхдийг эцэг, эх, халамжлагч нь сойзоо дөнгөж барьдаг болонгуут нь шүдээ угаа гээд л хаячихдаг, оо сойзыг нь буруу сонгож өгдөг, хүүхдийн уурлаж зөрүүдлэхээс нь төвөгшөөж шүдийг нь гүйцэд угааж өгөлгүй орхих зэргээс болж дээрх байдал үүсдэг.

Шүдийг цэвэрлэх

Шүдийг цэвэрлэх хэрэгсэл болгон утсыг 19-р зууны эхэн үеэс ашиглаж ирсэн. Уян хатан хөвсгөр нь завсрын орон зайд нэвтрэн орж, бүтцийн ачаар шүдний гадаргуугаас хүнсний хэсгүүд болон товрууг цэвэрлэж чаддаг байв.

Цахим холбоос

 Commons: Шүд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: Шүд – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл

🔥 Top keywords: Нүүр хуудасЧингис хаанТусгай:SearchИх Монгол УлсRokit BayМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтМонголӨгэдэй хаанЮань УлсМонгол бичигНэгдсэн Үндэстний БайгууллагаМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтБүгд Найрамдах Монгол Ард УлсШагдарын ДулмааХалхын голын дайнЗүрхХүннү улсАгаарын бохирдолЭнзимАнгкор ВатУлаанбаатарФотосинтезМонгол Улсын Үндсэн ХуульЦусны цагаан эсДэлхийн хоёрдугаар дайнАрдын хувьсгалХүхэрДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Хубилай хаанВолейболНарны аймагМонголын түүхМонгол улсын аймаг, нийслэлЧин Улсын эрхшээл дэх Монгол оронХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалМитозАлтан ОрдУсУур амьсгалын өөрчлөлтНуклейн хүчилСагсан бөмбөгХүний эрхХимийн элементҮндэсний эрх чөлөөний хувьсгалЦусны улаан эсБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослого1990 оны Монголын ардчилсан хувьсгалМонголын Нууц ТовчооНирун улсГүюг хаанСоёлМонголын эзэнт гүрний дараах Монгол Улс1945 оны чөлөөлөх дайнИнфляциСүрьеэШинэ эргэлтийн бодлогоГенМонгол орны гол мөрдОлноо Өргөгдсөн Монгол УлсХятадХөвсгөл нуурМеталлАмерикийн Нэгдсэн УлсЖамухаМодун шаньюйБуган чулуун хөшөөТөмөр (химийн элемент)ОросДэлхийДотоодын нийт бүтээгдэхүүнХөнгөн цагаанАрдчилалЦахилгаан цэнэгДэлхийн нэгдүгээр дайнЯпонУргамлын тэжээлЕсөн эрүүЦагаадайн УлсХиймэл оюунЧулуун зэвсгийн үеМөнх хаанДуурьҮр хөндөлтГазар хөдлөлтҮелэх системУлс орнуудын хүн амын тооЦахилгаан гүйдэлШударга ёсАгаарын даралтАтрын аянЗэсОлимпын наадамНомЁс зүйАлтан улсМорин хуурИл Хаант УлсМазаалайУураг (молекул)