Парис

Парис (Франц: Paris [paˈʁi]) нь Францын нийслэл бөгөөд тус улсын хамгийн их хүн амтай хот юм. Сена мөрөн Парис хотыг хойд (Rive Droite „баруун эрэг“) болон өмнөд (Rive Gauche, „зүүн эрэг“) хэсэг болгон хуваах бөгөөд засаг захиргааны хуваарийн хувьд 20 дүүрэгт хуваагдан, Иль-де-Франс бүсийн (заримдаа Парисын бүс буюу Région parisienne гэгддэг) төвд оршино. Парис хотын захиргаа доорх газар нутагт (1860 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй) 2013 оны 1 сарын байдлаар 2.229.621 хүн амьдарч байгаа нь Европын Холбооны том хотуудын жагсаалтанд тавд, мөн Парисын aire urbaine буюу метрополи газар нутагт нь 12,4 сая хүнтэйгээрээ Лондоны дараа хоёрт ордог хүн шигүү суурьшсан газар нутгуудын нэг юм.[1][2][3] Бусад европын орны нийслэлтэй харьцуулахад харьцангуй бага талбайтай (105 км²) ба нэг километр квадрат талбайд 22.000 хүн оногдож байгаагаараа европын хүн амын нягтшил хамгийн өндөртэй нийслэл хот юм.

Парис
Ville de Paris
Хотын зураг
Эйфэлийн цамхаг (өмнө) болон Ла Дэфэнсийн бизнесийн дүүргийн өндөр барилгууд (хойно)
Сүлд туг
Сүлд тэмдэг
ТугСүлд
Хоч нэр: "La Ville lumière ("Гэрлийн хот")"
Уриа: "Fluctuat nec mergitur
Латин хэл: Далайн давалгаагаар шидэгдсэн ч тэрээр живэхгүй
"

Парис-н байршил
Франц дахь байршил

Солбицол: 48°52′0″N, 2°19′59″E
УлсФранцФранц Франц
БүсИль-де-Франс
СалбарПарис
Засаг захиргаа20 аррондиссемент
Засаглал 
 - Хотын захирагчАнн Идалго (PS) (2014- одоо)
Газар нутаг 
 - Нийт86.91 км²
Хүн ам 
 - Нийт (2013.1)2,229,621
 - Нягтрал24,948/км²
 - Хүй дүүргийн хамт12,405,426
Цагийн бүсUTC+1
Гэрлийн хот
1Усны биеүүдийг оролцуулаагүй (> 1 км², 247 акр)
Цахим сүлжээ: www.paris.fr
Парис хот 2023
Парис хот 2023
Парис хот 2023
Парис хот 2023
Парис хот 2023
Парис хот 2023

Парис нь Францын улс төр, эдийн засаг, соёлын төв бөгөөд нийт гурван нисэх онгоцны буудал, зургаан төмөр замын буудалтай Франц улсын зам, тээврийн чухал зангилаа юм. Сена мөрний эргийн нэг хэсэг нь өнөөдөр ЮНЕСКО-ийн дэлхийн өвд багтах ба ЮНЕСКО-ийн төв байр нь өөрөө тус хотод байхаас гадна Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага болон Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төв байрууд ч энэ хотод байдаг. Парист дэлхийн сонирхлыг татсан алдарт Эйфелийн цамхаг, Нотр-Дамын сүм, Луврын музей зэрэг байдаг нь аялагч, жуулчдыг ихээр татдаг. Жилдээ ойролцоогоор 16 сая гадаадын жуулчид Парист ирдэг учир Лондон, Бангкок хотуудын дараа орох хамгийн ихээр жуулчид ирдэг хотын тоонд ордог. Парис орчмын бүсэд (Иль-де-Франс) жилдээ 47 сая гаран гадаад дотоодын зочид ирж буцах бол 184 сая гаран нь хоногоор айлчилдаг байна.[4]

Өнөөгийн Парис хот нь 3-р зуунд Иль дө ла Сите арал дээр байсан Кельтийн суурингаас эхлэн хөгжсөөр ирэв. Сүүлд ромчууд Сена мөрний эрэгт нэгэн хотыг байгуулсан нь 6-р зуунд Франкийн эзэнт гүрний төв байжээ. 16-р зуунд Франциск I-ийн үед Парист соёл, урлаг цэцэглэн хөгжсөн үе байв. Абсолютизмын үед ялангуяа 17-р зуунд хаанчилж байсан Людовик XIV санаачлагаар хотод олон шинэ барокын барилга болон үзэмж төгөлдөр гудамж талбайгаар өргөтгөсөн нь барокын үед хот тохижуулах үлгэр жишээ болж байжээ. Хэдийгээр 1682 онд хааны ордонг Версаль руу шилжүүлсэн ч, улс төр болоод эдийн засгийн хувьд чухал нөлөөтэй байснаас улсын төв хэвээр үлджээ. Францын хувьсгалын үе буюу 1789 оноос эхлэн Парис түүхэн үүрэг гүйцэтгэх болов. 19-р зуунд аж үйлдвэржилт нөлөөгөөр Парисын хүн ам огцом өсч, 1846 он гэхэд нэг сая оршин суугчтай болсон байна. Дараагийн арван жилд сайхан эрин гэгчийн нөлөөгөөр зургаан томоохон үзэсгэлэн бий болсон нь дэлхийн нийтийн анхаарлыг татаx болов. Өнөөдөр Парис нь франц хэлтний нийслэл хот бөгөөд өрнө дахины чухал хотуудын нэг юм.

Түүxзасварлах

Үндсэн өгүүлэл: Парисын түүх

Антикзасварлах

Лютециа

Антикийн үед хотыг Лютециа (мөн Лютетиа ч гэx) гэж нэрлэдэг байв. Лютециад өнөөгийн Иль дө ла Сите гэж нэрлэгдэх арал дээр Паризий гаралтай хүмүүс суурьшин амьдарч байсан аж. Лютециа гэх нэрийг МЭӨ 53 оны сурвалж бичиг болох Галлийн дайны тэмдэглэл номын зургаадугаар дэвтэрт Юлий Цезарийн бичсэнээр хамгийн анх тэмдэглэгдэн үлджээ.

Эхний удаа хотыг эзлэх оролдлого нь бүтэлгүйтсэний дараа МЭӨ 53 онд Ромчууд дахин хот руу довтлон ирэх үед, Паризийчууд Лютециаг галдан, бүх гүүрийг нь эвдэн сүйтгэсэн аж. Ромчууд энэ удаа амжилттай байсан бөгөөд Паризийчуудад арлыг нь үлдээн өөрсдөө илт давамгай байрлалд Сена мөрний зүүн эрэгт хотоо байгуулав. Тэнд хэд хэдэн терма, талбай болон амфитеатр баригдсан байна. Ромын эзэнт гүрний үед хотын нэр нь Цивитас Парисиорум (Civitas Parisiorum) эсвэл Парисиа гэх нэрээр танигдсан бол эзлэгдсэн Галличуудад энэ нэр тухайн үедээ сонин биш байлаа.

Дундад зуунзасварлах

5-р зуунд Меровингичүүд ромын түрэмгийллийг төгсгөл болгов. 508 онд Парис Меровингийн эзэнт гүрний нийслэл хот болов. Каролингичүүдийн эзэмшилд байх үед Норманнчууд байсхийгээд л хот руу дайрдаг байж.

Шинэ эринзасварлах

Газарзүйзасварлах

Парис хотын 360° дэлгээсэн зураг, Эйфелийн цамхаг дээрээс зургийг авсан байдал

Уур амьсгалзасварлах

Парис
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
54
 
7
3
 
 
44
 
8
3
 
 
49
 
12
5
 
 
53
 
15
7
 
 
65
 
19
11
 
 
55
 
22
13
 
 
63
 
24
16
 
 
43
 
25
15
 
 
55
 
21
13
 
 
60
 
16
9
 
 
52
 
10
5
 
 
59
 
8
4
Температур °CТунадас мм
Эх сурвалж: Météo-France; Агаарын чийгшилт, нартай цагийн үргэлжлэх хугацаа: wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Парис
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Маx. Температур (°C)6.98.211.814.719.021.824.424.620.815.810.47.8Ø15.6
Мин. Температур (°C)2.52.85.16.810.513.315.515.412.59.25.33.6Ø8.6
Тунадас (мм)53.743.748.553.065.054.663.143.054.759.751.958.7Σ649.6
Нартай цаг (h/d)1.92.95.16.07.58.17.87.16.04.12.01.5Ø5
Бороотой өдөр (d)10.29.310.49.410.38.68.06.98.59.59.710.7Σ111.5
Агаарын чийгшил (%)868176697173737479858788Ø78.5
Т
е
м
п
е
р
а
т
у
р
6.9
2.5
8.2
2.8
11.8
5.1
14.7
6.8
19.0
10.5
21.8
13.3
24.4
15.5
24.6
15.4
20.8
12.5
15.8
9.2
10.4
5.3
7.8
3.6
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
53.7
43.7
48.5
53.0
65.0
54.6
63.1
43.0
54.7
59.7
51.9
58.7
 1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Эх сурвалж: Météo-France; Агаарын чийгшилт, нартай цагийн үргэлжлэх хугацаа: wetterkontor.de

Эдийн засагзасварлах

2006 оны байдлаар €500.8 тэрбум (US$628.9 тэрбум) ҮНБ-тай байсан бөгөөд энэ нь нийт Францын дөрөвний нэг юм байна. Парисын бүсийн олон бизнесийн дүүрэгт Fortune Global-ын 500 компанийн 36 нь байрладаг.

Цахим холбоосзасварлах

 Commons: Парис – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэлзасварлах

  1. INSEE: Les 60 premières aires urbaines en 2013, 2016-03-21
  2. INSEE: POP1B – Population par sexe et âge – Aire urbaine de Paris (001), 2015-11-22
  3. INSEE: Villes de France, 2015-06-04
  4. Directmatin.fr Tourisme : l'Ile-de-France plébiscitée, нийтлэгдсэн 2014-12-15, хандсан 2014-12-22
🔥 Top keywords: Нүүр хуудасЧингис хаанТусгай:SearchИх Монгол УлсRokit BayМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтМонголӨгэдэй хаанЮань УлсМонгол бичигНэгдсэн Үндэстний БайгууллагаМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтБүгд Найрамдах Монгол Ард УлсШагдарын ДулмааХалхын голын дайнЗүрхХүннү улсАгаарын бохирдолЭнзимАнгкор ВатУлаанбаатарФотосинтезМонгол Улсын Үндсэн ХуульЦусны цагаан эсДэлхийн хоёрдугаар дайнАрдын хувьсгалХүхэрДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Хубилай хаанВолейболНарны аймагМонголын түүхМонгол улсын аймаг, нийслэлЧин Улсын эрхшээл дэх Монгол оронХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалМитозАлтан ОрдУсУур амьсгалын өөрчлөлтНуклейн хүчилСагсан бөмбөгХүний эрхХимийн элементҮндэсний эрх чөлөөний хувьсгалЦусны улаан эсБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослого1990 оны Монголын ардчилсан хувьсгалМонголын Нууц ТовчооНирун улсГүюг хаанСоёлМонголын эзэнт гүрний дараах Монгол Улс1945 оны чөлөөлөх дайнИнфляциСүрьеэШинэ эргэлтийн бодлогоГенМонгол орны гол мөрдОлноо Өргөгдсөн Монгол УлсХятадХөвсгөл нуурМеталлАмерикийн Нэгдсэн УлсЖамухаМодун шаньюйБуган чулуун хөшөөТөмөр (химийн элемент)ОросДэлхийДотоодын нийт бүтээгдэхүүнХөнгөн цагаанАрдчилалЦахилгаан цэнэгДэлхийн нэгдүгээр дайнЯпонУргамлын тэжээлЕсөн эрүүЦагаадайн УлсХиймэл оюунЧулуун зэвсгийн үеМөнх хаанДуурьҮр хөндөлтГазар хөдлөлтҮелэх системУлс орнуудын хүн амын тооЦахилгаан гүйдэлШударга ёсАгаарын даралтАтрын аянЗэсОлимпын наадамНомЁс зүйАлтан улсМорин хуурИл Хаант УлсМазаалайУураг (молекул)