Ален Делон

Але́н Дело́н (франц. Alain Delon, бүтнээрээ Ален Фабьен Морис Марсел Делон Alain Fabien Maurice Marcel Delon, 1935 оны 11-р сарын 8-нд Парис хотын Со дүүрэгт төрсөн) нь Францын театр, киноны алдартай жүжигчин юм. 1960-1980 онуудад киноны секс од байсан.

Ален Делон-2014 он

Эцэг - Фабьен Делон (1904-1977), Корсик, Итали гаралтай бөгөөд Амбаркадер гудамжны 3 дугаар байшинд байрлах "Режина" кино театрыг ажиллуулдаг байсан. Эх - Эдит Арнольд (1911-1995) - эм зүйч мэргэжилтэй, нөхрийнхөө кино театрт хянагчаар ажиллаж байсан. Эцэг эх нь салахад Ален гурван нас хүрээгүй байжээ.

Ален 17 настайдаа онгоц туршагч-нисгэгч болохыг мөрөөддөг байжээ. Гэвч тэрээр Агаарын цэргийн хүчний яамтай холбогдоход Нислэгийн сургуулийн элсэлт тэр жил нь дууссан байжээ. Гэвч Францын армид элсэгчид хэрэгтэй байв. Санал болгож буй 200 мянган франкийн орлого нь залуу Аленд маш их санагдсан тул 1953 онд Парис дахь ажлаа орхиж, ирээдүйн жүжигчин Тэнгисийн цэргийн корпусын шүхэрчдийн эгнээнд орж, Энэтхэг-хятад дахь дайнд оролцсон байна.

1953 онд цэргийн сургуульд суралцаж 1956 онд Вьетнамын Сайгонд очсон байна.

1956 онд армиас халагдсаны дараа Ален армийн найзынхаа хамт эхлээд Марсельд очиж, армид олсон мөнгөө үрээд, дараа нь Парист буцаж ирэв. Залуучууд Пигалле хэмээх газар дахь хямдхан зочид буудалд өрөө хөлсөлжээ. Делон Champs Elysees-ийн хажууд байрлах уушийн газарт зөөгчөөр ажилд орсон ч тэрээр энэ ажилд дургүй байжээ: "Захирал, ахлах зөөгч, зөөгч - тэд бүгд над руу, жирийн зөөгч гэж хашгирдаг байв. Миний хүнд зан чанар үүнийг хүлээж авахад амаргүй байсан" гэжээ.

1957 онд Ален Делон анх Ив Аллегре (Yves Allégret)-гийн «Асуудалд эмэгтэй хүн оролцох үед» (Quand la femme s'en mêle) кинонд тоглосон байна.

Ален Делон. 1971 он.

Жүжигчний тусгай боловсролгүй Делон өөрийнх нь мэдэгдсэнээр зураг авалтын үеэр жүжигчний мэргэжилд суралцсан гэдэг. Зураг авалтаас гадна тэрээр жүжигчинд шаардлагатай ур чадварыг эзэмшихийг зорьсон: тэрээр туялзуур сэлэмний хичээл авч, яриа, нүүрний хувирал дээр ажилладаг байжээ.

Тэрээр 1999 онд Швейцарын иргэншилтэй болсон бөгөөд Женевт өөрийн нэр бүхий бараа зардаг компанитай.

Уран сайханы кинонд тоголсон дүрүүдзасварлах

1957—1965
ОнМонгол хэлээрКиноны эх хэлээрДүр
1957Асуудалд эмэгтэй хүн оролцох үедQuand la femme s’en mêleЖо
1958Үзэсгэлэнтэй бай, дуугуй бай.Sois belle et tais-toiЛулу
КристинаChristineФранц Лобенье
1959Сул дорой хүүхднүүдFaibles FemmesЖульен Феналь
Сурагчдын замLe Chemin des écoliersАнтуан Мишо
1960Хурц нарны доорPlein SoleilТом Рипли / Филипп Гринлиф
Рокко болон ах дүү нарRocco e i suoi fratelliРокко Паронди
1961Амьдрах сайханChe gioia vivereУлисс Чекконато
Хайрын алдартай түүхүүдAmours célèbresльберт гүн/ Герцог Альберт
1962Ле КлиссL’EclisseПьеро
Чөтгөр ба 10 зарчимLe Diable et les dix commandementsПьер
Улаан үстDie RoteВенецийн зорчигч
ЛеопардIl GattopardoТанкреди
НохойLe chienLui
Марко Поло — дуусгаагүй кино
1963Хонгилоос сонсогдох аялгууMélodie en sous-solФрансис
Азгүй явдалCarambolagesЛамбер
1964Хар алтанзул цэцэгLa Tulipe noireЖульен де Сан-Прэ / Гийом
АраатнуудLe FélinsМарк
ИсумисL’InsoumisТомас
Шар Ролс-РойсLa Rolls-Royce jauneСтефано
Далай дахь хайр дурлалL' Amour à la mer
1965Сан Францискогийн алуурчидLes tueurs de San FranciscoЭдди Педак
1966—1975
1966ЦэнтурионуудLes CenturionsФиллип Эсклавье
Парис шатаж байна уу ж?Paris brûle-t-il?Жак Шабан-Дельмас
1967Техас, бид энд байнаTexas, nous voilàДон Андре Бальтазар / Балди
Адал явдал хайгчидLes AventuriersМаню Борелли
Онцгой явдлын түүхHistoires extraordinairesУильям Уилсон
СамурайLe SamouraïЖефф Кастелло
Танд зүтгэеDiaboliquement vôtreПьер Лэгранж / Жорж Кампо
Мотоциклчин бүсгүйLa MotocycletteДаниэль
1968Найз минь баяртайAdieu l’amiДино Барран
1969ЖефJeffЛоран
Усан бассейнLa PiscineЖан-Поль
Сицилийн бүлэглэлLe Clan des SiciliensРоже Сартэ
БорсалиноBorsalinoРок Сиффреди
1970Улаан тойрогLe Cercle rougeКорэ
МадлиMadlyЖульен Дандье
Тосгоныхны зөгнөлFantasia chez les ploucsУдирдагч
1971Дуугаа намсагDoucement les bassesСимон Мэдью
Улаан нарSoleil rougeГош
Бэлэвсэн КудерLa Veuve CoudercЖан Лавинь
Нэгэн цагдаа аж төрж байсанIl était une fois un flicРодригесыг хайдаг хүн
1972ЦагдааUn flicЭдуар Кольман
Анхны амар тайван шөнөLa prima notte di quieteДаниэль Доминичи
Троцкийн аллагаL’Assassinat de TrotskyФрэнк Жексон
Шок эмчилгээTraitement de chocДевилер
1973Шатсан амбааруудLes Granges brûléesПьер
Том буунуудLes Grands fusilsТони Аржента
Хот дахь хоёрDeux Hommes dans la villeЖино Страближи
Язгууртнуудын уралдаанLa Race des SeigneursЖульен Дандье
ХилэнцScorpioЖан Лорье
1974Борсалино компаниBorsalino & CoРок Сиффреди
Мөсөн цуужLes Seins de glaceМарк Рильсон
ЗорроZorroДон Диего / Зорро
1975Киноны түүхFlic StoryРоже Борниш
ЦыганLe GitanХьюго Сеннар, цыган
1976—1985
1976Ноён КлэйнMonsieur KleinНоён Клэйн
Бумеранг эргэн ирдэгComme un boomerangЖак Баткен
АрмагеддонArmaguedonМишель Амброз
1977Яарч буй хүнL’Homme presséПьер Ниокс
Өөдгүй амьтаны үхэлMort d’un pourriКсавье Марешаль
Гэмт бүлэгLe GangРоберт
Хүүхдүүд харж байна, анхаарAttention, les enfants regardentэрэгтэй хүн
1979Нисэх буудал-79: «Конкорд»Airport 79 ConcordeАхмад Пол Метран
ЭмчLe ToubibЖан — Мари Деспри
Тегеран-43Téhéran 43, nid d’espionsмөрдөн байцаагч Фоше
1980Гурвыг устгахTrois Hommes à abattreМишель Жерфо
1981Цагдаагийн төлөө өшөө авалтPour la peau d’un flicМөрдөн байцаагч Шука
1982ШокLe ChocМартин Терье / Кристиан
1983ТэмцэгчLe BattantЖак Дарне
Сваны хайр дурлалUn amour de SwannБарон де Шарлю
1984Манай түүхNotre histoireРобер Авранше
1985Цагдаагийн амлалтParole de flicДаниэль Прат
1986—2012
1986Замын гарцLe PassageЖан Дьяз
1988Унтаж буй цагдааг бүү сэрээNe réveillez pas un flic qui dortЭжен Грендель
1989Шине давалгааNouvelle VagueРожер Леннокс / Ричард Леннокс
1990Бүжгийн машинDancing MachineАлен Вольф
1991Казанова эргэж ирэвLe Retour de CasanovaЖакомо Казанова
1992Гэмт хэрэгUn crimeШарль Дюнан
Тоглоомон баавгайL’Ours en pelucheЖан Ривьер
1994Симон Синемагийн Зуун нэгэн шөнөLes Cent et une nuits de Simon Cinémaкамео
1996Өдөр ба шөнөLe Jour et la nuitАлександр
1998Хоёр хүний нэг боломжUne chance sur deuxЖюльен Вигналь
2000ЖүжигчидLes Acteursкамео
2008Олимпын наадмын АстериксAstérix aux Jeux OlympiquesЮлий Цезарь
2012Ээж нараа, Шинэ жилийн мэнд хүргэекамео


Цахим холбоосзасварлах

🔥 Top keywords: Нүүр хуудасЧингис хаанТусгай:SearchИх Монгол УлсRokit BayМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтМонголӨгэдэй хаанЮань УлсМонгол бичигНэгдсэн Үндэстний БайгууллагаМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтБүгд Найрамдах Монгол Ард УлсШагдарын ДулмааХалхын голын дайнЗүрхХүннү улсАгаарын бохирдолЭнзимАнгкор ВатУлаанбаатарФотосинтезМонгол Улсын Үндсэн ХуульЦусны цагаан эсДэлхийн хоёрдугаар дайнАрдын хувьсгалХүхэрДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Хубилай хаанВолейболНарны аймагМонголын түүхМонгол улсын аймаг, нийслэлЧин Улсын эрхшээл дэх Монгол оронХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалМитозАлтан ОрдУсУур амьсгалын өөрчлөлтНуклейн хүчилСагсан бөмбөгХүний эрхХимийн элементҮндэсний эрх чөлөөний хувьсгалЦусны улаан эсБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослого1990 оны Монголын ардчилсан хувьсгалМонголын Нууц ТовчооНирун улсГүюг хаанСоёлМонголын эзэнт гүрний дараах Монгол Улс1945 оны чөлөөлөх дайнИнфляциСүрьеэШинэ эргэлтийн бодлогоГенМонгол орны гол мөрдОлноо Өргөгдсөн Монгол УлсХятадХөвсгөл нуурМеталлАмерикийн Нэгдсэн УлсЖамухаМодун шаньюйБуган чулуун хөшөөТөмөр (химийн элемент)ОросДэлхийДотоодын нийт бүтээгдэхүүнХөнгөн цагаанАрдчилалЦахилгаан цэнэгДэлхийн нэгдүгээр дайнЯпонУргамлын тэжээлЕсөн эрүүЦагаадайн УлсХиймэл оюунЧулуун зэвсгийн үеМөнх хаанДуурьҮр хөндөлтГазар хөдлөлтҮелэх системУлс орнуудын хүн амын тооЦахилгаан гүйдэлШударга ёсАгаарын даралтАтрын аянЗэсОлимпын наадамНомЁс зүйАлтан улсМорин хуурИл Хаант УлсМазаалайУураг (молекул)